Монгол Улсад Орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ойн баярт зориулсан "НУТГИЙН БУЯН ГРУПП" ХХК-ийн нэрэмжит НАМРЫН нээлтийн барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” СХ, “Хемон констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын даян аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, “Алдар” СХ, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Х.Гантулга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” СХ, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарлаа.
Дунд шөвгийн долоод улсын начин Э.Даш, Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар үлдэв.