Цаг үеийн мэдээ

Памирын нурууны Ленин (7134 метр ) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 метр өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна. Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар 2022 оны 9-р сарын 8-ны өдөр Улаанбаатараас мордсон. Холбооны зүгээс өнөөдөр аврах ажиллагааг эхлүүлсэн тухай мэдээллээ. 

Монголын уулчдын үндэсний холбоо: 

Залуу уулчин маань эсэн мэнд, ухаан эрүүл, хоол хүнстэй байгаа мэдээ байна. Харин аврах баг дээш ойртсоор 5400 метр /улаан тэмдэглэсэн/ дээр эхний хүн явж байна. Энэ эрчээрээ дээшилбэл  2 цаг 30 минутын дараа уулчин дээр хүрнэ. Аврах багт яваа зарим уулчдад бага зэрэг өндөр нөлөөлж хурд удааширч байгаа ч тэд зогсолтгүй урагшилж байна. Төлөвлөгөөгөөр уулчныг аварч кемп 2 руу буулгахаар зорьж байгаа хэдий ч догшин ширүүн байгаль, мөс цастай ууланд саад хэзээ ч гарах магадлалтай. Өдөр нартай байгаа ч нэлээдгүй хүйтэн жавартай, хамар гарын үзүүр хайрч удаан зогсвол дааруулахаар байгаа юм байна" хэмээн мэдээллээ. 

Таны сурталчилгаа