Цаг үеийн мэдээ

МУГТ, Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг “Peak Fighting” холбооны 52 кг жинд Америкийн тамирчин Амбер Тэррельтэй тулалдан ялалт байгуулж, Amateur аваргын аваргын бүсээ авлаа. Энэ нь түүний "Холимог тулаан"-ы аваргын бүсний төлөөх анхны тулаан юм.

М.Уранцэцэг тоглолтын дараа сэтгэгдлээ хуваалцлаа. 

Хөтлөгч : Энэ жингийн аварга боллоо. Сэтгэгдлээ хуваалцана уу?

М.Уранцэцэг: "Анх удаа рингэн дээр гарч байна. Нэгдүгээр үедээ дуусгая гэж бодсон ч хоёрдугаар үедээ дуусгалаа. Маш их баяртай байна. Үүнээс цааш надад маш том амжилт байгаа. Бодсон зүйл их байгаа. Баяртай байна.

Хөтлөгч : Олимпын тэмцээнд оролцохоос ялгаатай байгаа байх. Хэрхэн тулалдана гэж төлөвлөсөн бэ? 

М.Уранцэцэг: Би барилдана, цохиж унагаана гэж бодож байсан.

Хөтлөгч: Энэ рингэнд хэр хугацаанд бэлтгэгдэн гарч ирж байгаа вэ?

М.Уранцэцэг: Би энэ тулааны спортоор хичээллээд 3 сар болж байна.

Нийт клубынхаа багш дасгалжуулагч нартаа баярлалаа" гэлээ. 

Таны сурталчилгаа