Цаг үеийн мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын шигшээ тэмцээн ҮШББС-ын төвд боллоо. Тус тэмцээнд 25 багийн 50 (эрэгтэй 25, эмэгтэй 25) тамирчин хийн гар бууны 10 метрийн дасгалд өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд Чингэлтэй дүүрэг, “Хилчин” багийн тамирчин, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт Ш.Буянзаяа түрүүлэв. 

Удаах байрт Баянзүрх дүүргийн тамирчин, Дэлхийн цомын хүрэл, Универсад наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваахүү, Увс аймгийн тамирчин Универсад наадмын мөнгө, хүрэл медальт Э.Бадамгарав нар орлоо. 

Харин эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд Хан-Уул дүүргийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Гантуул алтан медаль хүртсэн бол Орхон аймгийн тамирчин Ц.Анударь, Багануур дүүргийн тамирчин Э.Хишигдэлгэр нар удаалав.

Сонирхуулахад хийн гар бууны дасгалд мөнгөн медаль хүртсэн Э.Даваахүү, Ц.Анударь нар хоёул “Токио-2020” зуны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож байв.

Таны сурталчилгаа