Цаг үеийн мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV их наадмын чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 9-11-нд Баянгол дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд 19 аймаг, 7 дүүргийн 198 тамирчин (эр 121, эм 79) олимпын жингийн ангилалд өрсөлдөв. Спартакиадын хамгийн гол үйл явдал нь 97 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн 10 жилийн хугацаанд 3 дахь удаагаа түрүүлсэн бол бусад жинд анх удаа спартакиадын аварга болцгоов. Багийн дүнгээр Орхон аймаг (3 алт+0 мөнгө+1 хүрэл) тэргүүлж, Баянзүрх дүүрэг (2+1+4), Дархан-Уул аймаг (1+2+0) 2, 3 дугаар байрт орлоо. Сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 86, 125, эмэгтэйчүүдийн 62, 76 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорсон. 

Сүүлийн өдрийн медальтнууд:

Эрэгтэйчүүдийн 86 кг:

1. Мөнхбаатарын Цогтгэрэл (Орхон)

2. Дамжингийн Батзул (Увс)

3. Ган-Очирын Даянбилэг (Баянгол)

3. Баасандоржийн Цэрэндаш (Сүхбаатар аймаг)

125 кг:

1. Энхтүвшингийн Батмагнай (Баянзүрх)

2. Чинбатын Алтангэрэл (Баянхонгор)

3. Даваадоржийн Эрдэнэтулга (Говь-Алтай)

3. Содбилэгийн Ган-Эрдэнэ (Сүхбаатар аймаг)

Эмэгтэйчүүдийн 62 кг:

1. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)

2. Батсүхийн Ганцэцэг (Дархан-Уул)

3. Батхуягийн Анударь (Говь-Алтай)

3. Баяраагийн Майцэцэг (Баянгол)

76 кг:

1. Найгалсүрэнгийн Загардулам (Өвөрхангай)

2. Ган-Очирын Уртнасан (Чингэлтэй)

3. Бадрахын Одончимэг (Баянзүрх)

3. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Баянгол)

Гэрэл зургийг Доржсүрэнгийн Энхсайхан

Таны сурталчилгаа