Польшийн Краков хотод болж буй мастерсийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай 2 эмэгтэй жүдоч хүрэл медалиар энгэрээ мялаав. Тодруулбал, Очирбатын Алтантүлхүүр “F4”ангиллын 70 кг-ын жинд, Жадамбаагийн Дорждулам “F5” ангиллын 70 кг-д хүрэл медалийн эзэн болжээ.
Харин Т.Цэнд-Аюуш “F2” 70 кг-д, П.Амгалан “F4” 70 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж 5 дугаар байрт оров.