МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 бөхийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын хоёр дахь өдрийн оройн барилдаанд Говь-Алтай, Увс аймгийн багууд өрсөлдөв. Увс аймгийн баг 15:10 даваагаар ялж, дараагийн тойрогт өрсөлдөх эрхээ гардав. Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг, барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө гардацгаав. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв.
Тус багт даян аварга Н.Батсуурь /5 даваа/, улсын аварга П.Бүрэнтөгс /3 даваа/, улсын харцага Т.Баасанхүү , Ц.Мөнхбаяр /3даваа/, улсын начин О.Түмэн /1 даваа/, аймгийн заан Т.Батсүрэн /3 даваа/ нар барилдсан бол Говь-Алтай аймгийн багт аймгийн хурц арслан Э.Даваажаргал /2 даваа/, аймгийн арслан Д.Ганцоож, Я.Бумбаяр /3 даваа/, Т.Сайханжаргал /2 даваа/, Ч.Эрдэнэсайхан /1 даваа/, Д.Эрдэнэтулга /2 даваа/ нар өрсөлдсөн юм.
Маргааш орой буюу 10-р сарын 03-ны 19 цагаас Баянхонгор – Сэлэнгэ аймгийн багууд өрсөлдөх юм.