Цаг үеийн мэдээ

МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын зургаа дахь өдрийн барилдаанд Говьсүмбэр аймаг, Өмнөговь аймгууд учраа тааран барилдлаа. 

Өмнөговь аймгийн баг 19:6-аар ялснаар дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртөлж, шагналын 5.000.000 төгрөг, бөхчүүд давааны мөнгөө гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв.

Өмнөговь аймгийн багт улсын начин Ш.Дарханбат /3 даваа/, Б.Мижидсүрэн /3 даваа/, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /3 даваа/, М.Буяндэлгэр /5 даваа/, аймгийн заан Б.Баянсүх /4 даваа/, сэлгээнд аймгийн заан Ц.Анхбаяр /1даваа/ -тай барилдсан бол Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн /2 даваа/, аймгийн хурц арслан М.Адъяахүү, аймгийн арслан Б.Гончигтавхай /3 даваа/, Б.Үүрцайх, Ж.Алтаншагай /1 даваа/, сэлгээнд аймгийн харцага А.Доржпалам нар барилдлаа. 

Маргааш буюу 10-р сарын 07-ний 19.00 цагаас Хөвсгөл, Булган аймгийн багууд өрсөлдөнө.    

Таны сурталчилгаа