“Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Манай бөх хагас шигшээд өнгөрсөн жилийн Будапештийн дэлхийн аваргад 66 кг-д үзүүрлэж байсан Италийн Мануэль Ломбардог вазаригаар ялав.
Ц.Цогтбаатар орой 20:00 цагаас финалд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Японы Соичи Хашимототой барилдана.