57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн дагах барилдаанд Токиогийн олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Украины алдарт Дарья Билодидийг вазаригаар ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тэрбээр хүрэл медалийн төлөө БНСУ-ын 19 настай Хүх Мимитэй хүч үзнэ.