Цаг үеийн мэдээ

Иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамжийн ажлууд хийгдэж байна. 

Тодруулбал: 

•  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн айл өрхүүдийг малтай фермтэй айлууд, Баянгийн давааны хойд хэсгийн айл өрх, цахилгаантай холбох“ Цахилгаан дамжуулах 250кВА,160кВА чадалтай 2 ком иж бүрэн дэд станц бүхий  0.4/10кВ-ын  Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил хийгдэж дууслаа. Нийт 45 айлыг цахилгаан эрчим хүчинд холбосон тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Энержи Комплекс” ХХК хийж гүйцэтгэв.

•  Мөн Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баянхайрханы гудамжны айл өрхүүдийг цахилгаантай холбох 400кВА чадалтай 1 ком иж бүрэн дэд станц бүхий  0.4/10кВ-ын  Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил хийгдэж дууслаа. Нийт 45 айлыг цахилгаан эрчим хүчинд холбосон тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Эс Эм Жи Ти” ХХК хийж гүйцэтгэлээ. 

Цахилгаан дамжуулах шугамын ажлууд хийгдсэнээр гэр хорооллын айл өрхүүдийг гэрэл, цахилгаан эрчим хүчээр хангагдаж ая тухтай орчин бүрдэж байна.