Цаг үеийн мэдээ

Улс орондоо өндөр чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой хувь нэмрээ оруулж, хөдөлмөр бүтээл, арга туршлагаараа манлайлсан “Нионшэль” ХХК-ийн захирал, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо-ны анхны гишүүдийн нэг,  Т.Далантайг “Алтан гадас” одонгоор шагналаа.

Тэрээр улс эх орондоо баялаг бүтээж, хөдөлмөрлөсөн 44 жилийн турш ийм зарчим баримтлан, хичээнгүй ажиллаж байна. Түүний үүсгэн байгуулсан “Нионшэль” ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13-р хорооны 4-р хэсэгт шувууны аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил дараалан шувууны тоо толгойгоо өсгөн нэмэгдүүлж ирсэн. Анх 5000 өндөглөгч тахиатай, хагас автомат тоноглолтой үйл ажиллагаагаа эхэлж байсан бол үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлснээр өндөглөгч 90000 ширхэг шувуутай, жилд 30 сая өндөг, 80000 кг мах үйлдвэрлэж нийслэл болон хөдөө орон нутгийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж Хүнсний хувьсгал-д томоохон хувь нэмэр оруулж байна.