Цаг үеийн мэдээ

Батлан хамгаалахын удирдлагын академийн 30 жилийн түүх, академийн хөгжлийн стратегийг тодорхойлох зорилгоор “Батлан хамгаалахын удирдлагын академи-30 жил: Өнөө ба ирээдүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Эл хуралд ҮАБЗ, ЗХЖШ, Төрийн цэргийн командлал, ХХЕГ, ОБЕГ-ын удирдлага, ҮБХИС, БХУА-ийн үе үеийн болон одоо ажиллаж буй удирдлагууд, төгсөгчид, сонсогчдын төлөөлөл оролцлоо.  

Хурлыг нээж ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчин мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг боловсон хүчинтэй болох тэргүүн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Анх Батлан хамгаалахын сайдын 1993 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар ҮБХИС цэргийн дээд боловсролтой боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн БХУА-ийг “Оперативын факультет” нэртэйгээр үүсгэн байгуулж байв. Өдгөө уг академийн 30 жилийн ойн босгон дээр ирээдүйн бодлого, зорилтоо тодотгохоор бид бүхэн хуран цугласан нь дээрх шийдвэр алсын хараатай оновчтой, зөв зүйтэй зүйл байсныг батлан харуулж байна” гэлээ.