Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймаг дахь Улсын тэргүүний гэх тодотголтой "Оюуны ирээдүй" цогцолбор сургууль нь БНСУ-н Чусон Их Сургуультай хамтран ажиллах гэрээтэй бөгөөд энэ хүрээнд 10 хоногийн Солонгос хэлний ярианы дадлага хичээл хийх болон мэргэжил сонголт, Их дээд сургуулийн бүтэц хөтөлбөртэй танилцахаар тус сургуулийн 1-р ээлжийн 3 багш, 38 сурагч тус улсыг зорин, дадлага хичээлүүд нь амжилттай үргэлжилж байгаа юм байна.