Монголын жюүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга “Берлин-2023” тусгай олимпын зуны наадамд жюүдо бөхийн төрлөөр Монгол улсаа төлөөлөн оролцох дөрвөн жюүдоч тамирчин хүүхдүүдэд тэмцээндээ амжилт гаргахыг ерөөн Kusakura брэндийн жюүдогийн өмсгөл болон гарын бэлэг гардууллаа.
Тусгай Олимп нь оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуус, насанд хүрэгчдийг спортын уралдаан тэмцээнээр дамжуулан нийгэмшүүлэх, баяр баясал авчрах, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой Олон улсын спортын хүмүүнлэгийн байгууллагаас 4 жил тутамд зохион байгуулдаг өргөн хүрээг хамарсан олимп юм.
Дасгалжуулагчаар Хилчин Спорт Хорооны жюүдо бөхийн дасгалжуулагч ОУХМ Г.Түвшинжаргал ОУХМ Б.Мөнхтуяа нар ажиллана.