Цаг үеийн мэдээ

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор хэвлийн ивэрхийн мэс заслыг 734 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. 

Энэхүү тусламж, үйлчилгээг төр хариуцах буюу хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эх, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн алба хаагч, Тэтгэвэрээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн болон ял эдэлж буй ялтан хамтын төлбөр төлөхгүй ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. 

Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 114 иргэнд ЭМД-ын сангаас нийт 81 сая 438 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.