Цаг үеийн мэдээ

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийн биелэлт, өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн хэмжээ, тарифын индексжүүлэлд, түүнээс ирээдүйд олох орлого, ашгийг тооцоолсны үр дүнд сүүлийн 10-аад жил шийдлээ хүлээж байсан цалин хөлсний системийн шинэчлэлийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:

- Үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэх; 

- Сарын ажлын үр дүнгээр олгох шагналын 10 пунктыг үндсэн цалин руу шилжүүлэх; 

- Тасралтгүй ажилласан жилийн нэмэгдлийг хоёр дахь жилээс эхлэн 11 дэх жилийг дуусталх хугацаанд жил тутам 1 хувь, 12 дахь жилээс эхлэн 26 дахь жилийг дуусталх хугацаанд жил тутам 0.5 хувиар тооцон нэмэгдүүлж, 27 дахь жилээс эхлэн тасралтгүй ажилласны нэмэгдлийг тогтмол 17.5 хувь олгох. 

Цалин хөлсний системийн шинэчлэлийн хүрээнд нийт төмөр замчдын сарын дундаж цалин хөлс дунджаар 15 хувиар нэмэгдэнэ. Удаан жил ажилласны нэмэгдлийн хувь хэмжээнээс хамааран ажилтны дундаж цалин хөлсний өсөлт харилцан адилгүй байна.   

Замын даргын энэхүү шийдвэр нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд цалин хөлсний системийн шинэчлэлд жилдээ 120 орчим тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр шаардлагатай болно.