Цаг үеийн мэдээ

Гаалийн хяналтад хүний нөөцийг оновчтой зөв хуваарилж,  орчин үеийн хяналтын  рентген тоног төхөөрөмж, илрүүлэгч хэрэгслүүд, эрэлч нохой зэргийг түлхүү ашиглаж бараа, тээврийн хэрэгслийн чингэлэг, сав баглаа боодлыг аль болох задлахгүйгээр шалгадаг.

Гаалийн байгууллага ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ?

Ачааг задлахгүйгээр шалгах арга нь шалгалтын цаг хугацаа болон механик ажиллагааг багасгах, хяналтын байцаагч нарын эрсдэлтэй асуудлуудыг бууруулах шалгалтын арга гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Монгол Улсын гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар:

- Том оврын суурин болон хөдөлгөөнт рентгенээр - чингэлэг болон тээврийн хэрэгсэлд ачигдсан барааг

- Бага оврын суурин рентгенээр - олон жижиг салангид хэсгүүдтэй зорчигчийн гар тээш, дагалдах ачаа, улс хоорондын шуудангийн илгээмж зэргийг

-Эрэлч нохойгоор – зарим барааг үнэрээр нь илрүүлэх зорилгоор тусгайлан сургасан нохойг хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис, галт зэвсэг болон хүнсний зүйлс илрүүлэх зорилгоор

-Микро долгионы сканер – хүний биеэс, эсхүл хүний бие дээр байгаа өөр бусад эд зүйлсээс буцаж ойсон долгионы энергийн тусламжтайгаар  металл эд зүйлс, тэсрэх бодис илрүүлэх зорилгоор

-Илрүүлэгч багажаар – тээврийн хэрэгслийн эд анги, цүнх, сав баглаа боодлын  эд  зарим хэсгүүдийн нягтаршил болон бусад үзүүлэлтийг шалгах байдлаар  нуувч болгон ашигласан зөрчлүүдийг илрүүлэх зорилгоор тус тус шалгаж байна.