100 жилийнхээ түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Архангай, Завхан, Хэнтий, Төв аймгийн үндэсний бөхийн барилдаан өнөөдөр эхэлж байна. Дээрх дөрвөн аймгийн наадамд аварга, арслан, гарди, заан цолтой бөхчүүдээс хэн хэн хаана барилдаж байгааг хүргэе.
Архангай аймагт дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, М.Бадарч, Р.Пүрэвдагва, улсын гарди Д.Рагчаа.
Завхан аймагт улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарди М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан М.Лхагвагэрэл.
Төв аймагт дархан аварга А.Сүхбат, улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан Б.Батмөнх.
Хэнтий аймагт улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын гарди Ө.Бат-Орших, Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Д.Анар, Б.Бат-Өлзий, Б.Серик, Б.Соронзонболд нараар магнайлуулсан хүчит бөхчүүд барилдаж байна.
Эх сурвалж: MGL Sport