Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээн Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд өрсөлдсөн “Алтан Дорнод Монгол” компанийн тамирчин Ү.Баасандаш өрсөлдөгч Японы тамирчныг ялж, аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Тэрбээр маргааш алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай тулалдах болно.
Өнөөдөр рингд гарсан эрэгтэй боксчин Э.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын тамирчинд ялагдсанаар хүрэл медалийн эзэн болсон юм.
Зүүн Азийн залуучуудын наадмын боксын тэмцээнд Монголын 10 тамирчин өрсөлдсөнөөс тав нь ийнхүү финалд шалгарч, маргааш алтан медалийн төлөө тоглохоор боллоо.