Цаг үеийн мэдээ

Зүүн Азийн залуучуудын наадмын боксын шигшээ тоглолтууд Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна. 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн гурван жингийн шигшээ тоглолт болж, бүгдэд нь БНХАУ-ын тамирчид түрүүллээ. 

Манай боксчдоос 50 кг-д Б.Саруул мөнгө, 54 кг-д Э.Номундарь хүрэл, 60 кг-д Д.Гэрэлсайхан мөнгөн медаль хүртсэн юм. 

Медаль хүртсэн тамирчдын шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар гардуулж өглөө.

Таны сурталчилгаа