“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 49 кг-ын жингийн хоёрдугаар тойргийн барилдаан боллоо. Монгол Улсын тамирчин Баттогтохын Чулуун-Эрдэнэ БНСУ-ын тамирчин Енхээ Өөтэй барилдаж эхний үед даралтаар цэвэр яллаа.