"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь буюу сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.
Тэмцээний энэ өдрийн эхний барилдааныг Монголын шигшээ багийн тамирчин Ариунболдын Даваадорж БНХАУ-ын Ян Сонглинтай хийж, 12:2 онооны харьцаагаар цэвэр ялалт байгууллаа.