"АЛТАН ЦОМ"-ын барилдааны бүртгэлийн мэдээллийг хүргэж байна.
1. "Алтан цом"-ын барилдааны бүртгэл 2023 оны 09-р сарын 05-ны өдөр хаагдана.
2. "Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.
3. Багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023.09.05-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар болон МҮБХ-нд бичгээр хүргүүлнэ.
4. Дэвжээд өөрийн аймгийн нэр дээр бусад аймгаас бөх оролцуулан барилдуулах бол бөхийн тоог 2023 оны есдүгээр сарын 05-ны дотор ирүүлнэ.
5. Дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) мөн дээрх заасан хугацаанд ирүүлнэ.