Цаг үеийн мэдээ

Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадмаар найм даван үзүүрлэж, "Улсын гарди" цол хүртсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээ, "Нутгийн буян" группийн бөх Цэдэнсодномын Бямба-Отгонд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа 2023 оны 9 сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Наадмын талбайд болно.

Энэ үеэр хүчит 128 бөхийн барилдаан, мөн дараах хоёр насны ангиллаар өсвөрийн бөхийн барилдаан болно.