Цаг үеийн мэдээ

Монгол Улсын шигшээ багийн тоглогч Н.Нандинхүсэл “FIBA 3x3 U18 World Cup 2023” тэмцээний эхний өдрийн дараах байдлаар нийт авсан оноогоороо бүх эмэгтэй тоглогчдыг тэргүүлж байна.

Н.Нандинхүсэл - 15 оноо

Kawnjira Panted (THA) - 13 оноо

TZU YUN Huang (TPE) - 12 оноо

Манай эмэгтэй шигшээ баг хэсгийн эхний хоёр тоглолтдоо нэг ч хожигдоогүй 2-0 амжилттай байгаа билээ. Маргааш хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ.