Цаг үеийн мэдээ

Казахстаны Шучинск хотын өвлийн олимпын баазад биатлоны өсвөр үе, залуучуудын Aзийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 

Тэмцээнд Монголын биатлоны үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, ОУХМ, түрүүч Энхбатын Энхсайхан хос медаль хүртэж, Азийн аварга биатлонч болсон тухай баярт мэдээ ирлээ. 

Тэрээр 12.5 км-ийн ганцаарчилсан уралдаанд хүрэл медаль, залуучуудын 7.5 км-ийн төрөлд алтан медаль тус тус хүртэж, Монголын биатлончдын түүхэн амжилтыг тогтоосон байна.