Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Эр Рияд хотод 6 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монгол улсаас оролцож буй 4 дэх тамирчин болох ОУХМ Б.Хонгорзул эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд өрсөлдсөн юм. Б.Хонгорзул огцом өргөлтөөр 85кг жинг, түлхэлттэй өргөлтөөр 111кг жинг өргөхдөө алдаа гаргаснаар ДАШТ-нд байр эзэлсэнгүй.