Киргистан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн. Манай улсаас Ө.Ууганбаяр дасгалжуулагчтай 4 тамирчин оролцож байгаа.
Өнөөдөр Монгол Улсын тамирчин Н.Бат-Эрдэнэ залуучуудын насны 74 кг-ын жинд барилдсан ба Армен, Турк, Казахстаны тамирчдыг илүүрхэн ялж финалд шалгарлаа. Тэрээр орой 19:00 цагт Ираны тамирчинтай алтан медалийн төлөө барилдах юм.