Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Мөнхөд ашидын зам” ХХК, “Нэгдэл” клуб, “Даян” дэвжээний бөх, улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Пирамид орд” ХХК, “Түшээтханы аварга” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэйшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.
Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.
Ирэх долоо хоногийн бямба гараг буюу 09-р сарын 16-ны өдөр Батлан хамгаалах салбар сурталчлах өдөрлөгийн хүрээнд Үндэсний бөхийн цол чимэг олгох “БҮХ ЦЭРГИЙН НААДАМ” Архангай аймгийн төвд болно.