АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны "Е" хэсгийн тоглолтуудыг дэнслэхээр ОУХБХ-ны шүүгч, АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ болон ОУХБХ-ны туслах шүүгч, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Ариунболд нар Узбекистан улсын Ташкент хотыг зорьсон.
Тэгвэл өнөөдөр тус хэсгийн Афганистан болон Ираны шигшээ багуудын тоглолтод Ливан улсын шүүгчидтэй хамтран ажиллалаа.