Цаг үеийн мэдээ

Израилийн арми болон Палестины Хамас бүлэглэл Газад дөрөв хоногийн хугацаанд гал зогсоох хэлэлцээр байгуулж хэлэлцээрийн хугацаа өнөөдөр дуусах байсан. Катар улс зуучилсны дагуу талууд гал зогсоох хугацаа дуусахаас ердөө дөрөвхөн цагийн өмнө дахин хоёр хоногоор сунгалаа. 

Өнгөрсөн шөнө Хамас бүлэглэл барьцааны 11 иргэнийг нэмж сулласан бол Израилийн тал Палестины 33 хоригдлыг нэмж сулласан байна. Барьцаанаас суллагдсан иргэдийн дунд гурван настай ихэр, Франц, Герман, Аргентины иргэд багтжээ. Харин Израилийн хорих газраас суллагдсан хүмүүсийн 30 нь хүүхэд, гурав нь эмэгтэйчүүд байгаа юм. 

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяхугийн ажлын албаны мэдэгдсэнээр Палестины талд дахин суллахаар бэлдэж буй 50 хоригдлын нэрийг өгсөн байна. Уг жагсаалтад нэр нь багтсан хоригдлууд бүгд эмэгтэйчүүд ажээ. 

Одоогоор Хамас барьцааны 60 орчим иргэнийг, Изриаль Палестины 100 гаруй хоригдлыг суллаад байна. Гал зогсоох хугацаа сунгагдсан тул олон улсын хүмүүнлэгийн тусламжийн цуваа Газын зурвас руу нэвтэрч иргэдэд хүнс, эм, дулаан хувцас, түлшний хангамжийг тарааж байна. 

 

Таны сурталчилгаа