Цаг үеийн мэдээ

Нийслэлийн АН бодлогын нам байхаа зарлаж, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг ул суурьтайгаар инженерчлэл, судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэн шийдвэрлэхээ илэрхийлсэн. 

Тэгвэл өнөөдөр /2024.03.22/ Монгол улсын 27 дахь Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай чөлөөт уулзалт хийн АН-ын үеийн төрийн бодлого, засаглал, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, цаашид АН шат шатны төрийн сонгуульд ялалт байгуулах зэрэг өргөн хүрээний асуудлуудаар санал солилцлоо.

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт: “Нийслэлийн АН бол бодлогын хувьд АН-ынхаа үе үеийн, шат шатны засаглалын бодлогын залгамж халаа байж, шийдэл, бодлогуудыг илүү төгөлдөржүүлэн, агуулга, зорилго, зорилтуудыг өргөжүүлэн ажиллах болно. Үүний тулд бид АН-ынхаа үе үеийн лидер, удирдлагуудтай хамтарч ажиллах болно” хэмээв. 

Таны сурталчилгаа