Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Боргүвээ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 09:14 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 09:20 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан байна. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөлийн гол хэсгийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 17:03 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 10 км замыг туулан 17:15 цагт очиход эзэмшигч нь тодорхойгүй 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Булган аймаг, Булган сумын Ачуут багийн “Шинэ хороо” хэсгийн автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 17:36 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 3 км замыг туулан 17:40 цагт очиход иргэн Г-ийн  “Мазда фамила” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ...  гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 23:44 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 10 км замыг туулан 23:59 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 4 ханатай гэр, эд хогшил шатаж  байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт  иргэн Б/50 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.