Цаг үеийн мэдээ

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Батзоригоос тодрууллаа.

-Машин угаалгын газар нэгэн иргэн тогонд цохиулж нас барсан гэх хэргийн талаар тодруулахгүй юү?

-2024 оны гуравдугаар сарын 24-ний өдөр БЗД-ийн Цагдаагийн газарт нэр бүхий авто улгаалгын газарт нэг хүн тогонд цохиулж нас барсан гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тухайн дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн гараад шалгалтын ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар амь хохирсон иргэн мэргэжлийн хүн байсан. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-т зааснаар үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 

-Зарим мэдээллээр тус угаалгын газрын ажилтан биш. Машинаа угаалгахаар ирсэн гэх. Энэ талаар тайлбар өгөөч?

-Урьдчилсан байдлаар тухайн авто угаалгын газарт ажилладаггүй. Гадны иргэн байсан. Өөрөө мэргэжлийн цахилгаанчин хүн байсан гэж ойлгож болно.