Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн "Огодой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ 3 хүн дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагийн орчим бага оврын ачааны автомашинтай усанд явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид иргэн Б/39 настай эрэгтэй/, Г /39 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нарыг дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 08:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09:45 цагт Билгэх багийн “Өлзий хайрхан” гэдэг газар малчин Х-д тухайн 3 хүн эсэн мэнд очсон байхад нь олжээ.