Цаг үеийн мэдээ

Монгол Цэргийн нэгдсэн холбооны төлөөллүүд НОБГ-ын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдийн тоглоом, номыг хандивлалаа.

Тус холбооноос хандивын аяныг санаачлан өрнүүлж, аяны хүрээнд цугларсан ном, хүүхдийн тоглоомын дээжээс ийнхүү гардуулан өгсөн юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын цэцэрлэг нь 50 хүүхдийн багтаамжтай бөгөөд цэцэрлэгийн стандарт нормын дагуу тохижуулан, хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлж, 2023 оноос үйл ажиллагаа явуулж байна.

Таны сурталчилгаа