Монголчууд шиг өөрөө өөртөө эмч домч, эм зүйч болсон, элдэв эмийн нэрийг цээжээр мэддэг, эмийг хоол шиг иддэг үндэстэн ховор. Захын ээж, аав, эмээ өвөө парацетомол давхарлаад уучих, алив ренгер, пантоген шахуулчих, аналгинаас ревалгин нь илүү гэх мэт аугаа их Ай ёо докторууд, оточ маарамбууд нь багтаж ядсан бөөн дурын эмч оточ нарын эх орон.
Эмийг хоол шиг иддэгээс гадна хоол нь ч эмийн үлдэгдлээр язганаж байдаг орон. Гарал үүсэл нь тодорхойгүй, гар дээрээс авсан мах нь таана мангирын үнэртэй бус тан вакцины амттай. Галзуу, мялзан, хачигны төрөл төрлийн вакцинтай мах төрсөнд биед нь орно. Мялзантай цуйван, хачигтай бантан ч гэмээр юм шиг. Антибиотик гэдэг эмийн бодис нь биед дэх ашигтай бактерийг нь устгадаг. Монгол хүний бие антибиотикийн хайрцаг, тарианы сав, элдэв эмийн устгалын явуулын цэг аятай болж, төрөл төрлийн өвчин, харшил, дархлаа сулралын голомт шалтгаан болдог.
Гадаадаас голдуу доллар, евро, юань, иен, рублиэр авдаг гахай, тахиа, загасанд ч эм тарианы үлдэгдэл байгаа эсэхийг хянаж шалгадаггүй, бузрыг оруулчихдаг, буяныг гаргачихдаг улс. Гахай, тахианы мах бүү хэл хүний уудаг эмээ шалгадаг лабораторийнх нь тоног төхөөрөмжийн 4-ийн 3 нь эвдэрхий хэмхэрхий, хуучин багаж хэрэгслийн музей болсныг Эмийн сонсголоор иргэд бид сонссон.
Доллар ууж иддэг болохоор доллароор хүндэрч, шингэн мөр үздэж жорлондоо доллар урсгадаг ч гэлээ доллароор авсан болгон доллар шигээ биш. Ангаахайг 14-21 хоног язартал нь таргалуулж, задартал нь бүдүүрүүлэхийн элдэв төрлийн даавар, эм тариагаар шахан бөмбөгддөг талаар эрдэмтэд харанга дэлдэж, онцлон анхааруулж байна. Өндөр хөгжилтэй орнуудад антибиотикгүй тахиа, загас, өндөгний хэрэглээ өдөр өдрөөр өсөж байна.
Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө эмч болоод эмийг хоол шиг иддэг дээрээ хоол хүнсэнд шингэсэн хор, антибиотиктой махаар даруулна. Мал, амьтанд тарьсан антибиотик биеэс нь 14-21 хоногийн дараа гадагшилдаг бол саяхан тариулсан малын вакцин нь гэдсэндээ ногоорсон махаар шөл хийж ууна,
24 цагийн гэрэлд унтуулахгүй идүүлж, дотор эрхтэн нь ургаж амжаагүй байхад нь таргалуулсан тахиа сүнстэй амьтан гэхээсээ тахианы сүг, хэлбэр төдий юм.
Харин Грийн группийн Sunsea брэндийн тахианы махь Монголд анх удаа антибиотикгүй, гадаад, дотоодын лабораториудын баталгаа, шинжилгээтэй, тамгатай тэмдэгтэй, эргээд буух эзэнтэй, буцах мөртэй, эрүүл цэвэр бүтээгдэхүүн юм байна. Буух эзэн ч үгүй, буцах мөр ч үгүй, оросын хязгааргүй том нутаг, хятадын сая живаа тосгон гацааны хаана нь хэрхэн яаж таргалуулсан нь мэдэгдэхгүй, харь хэлээр бичсэн хаяг шошготой, антибиотикгүй гэдгээ баталсан алга дарам бичиггүй тахиа биш тахиа, гахай биш гахай гамшигт өвчин нуугдаж байдаг.
Монгол хүн Та хэрсүү хашир байж, өөрийнхөө, үр хүүхэд, өрх бүл, хайртай бүхний төлөө хэрсүү хашир байж, эмч, эрдэмтдээ сонсож, эрүүл зөв сонголт хийгээрэй. Хүнс эрүүл бол хүн эрүүл.