2024 оны 9-р сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Мэргэжлийн хүрээлэлдээ хүлээн зөвшөөрөгдөх үйл явдал болно. Ажлын хамтрагчтайгаа эсвэл дарга удирдлагатайгаа зөрчилдөж магадгүй. Гэрээ хэлэлцээр хийх үед бичиг баримттайгаа сайтар танилцаж, няхуур хандаарай. Заримдаа учир нь үл ойлгогдох үйл явдал гарч ирнэ. Ямар ч тохиолдолд амар тайван байдлаа хадгалаарай. Удахгүй ихэнх хүмүүст мөрөөдлөө биелүүлэх таатай боломж бий болно.
Үхэр: Магтаал сайшаал, шагнал урамшуулал горилох бололтой. Эртнээс нэлээд хичээсний үр дүнд таатай үйл явдал тохионо. Мөн гэр орны ажлаа амжуулахад таатай үе. Өнгөрсөн болон одоогоо дүгнэн үзэх нь хүнд хэцүү байдлаас гарах аргыг олоход тусална. Таныг гайхширалд оруулах ямар нэгэн үйл явдалтай учирна.
Ихэр: Амьдралын үнэ цэнийг мэдэхгүй тогтворгүй зан гаргаж явсны төлөөс ирэх үед л маш их цаг хугацаа, боломжийг алдсанаа ухаарах болно. Эртнээс төлөвлөсөн ажил заримдаа бүтэлгүйтдэг учраас ямар нэгэн сайн үйлсийг зүгээр л сэтгэлээсээ хийхийг хичээ. Аливаа бүтэх зүйлийн цаг хугацаа нь таарах үед аяндаа зохицуулагдах болно.
Мэлхий: Ямар ч ажил хийсэн гараас гарахгүй, нэг л бүтэлгүй байгаа нь таны эрч хүч суларсантай шууд холбоотой байна. Ажлаа амжилттай явуулах, байр сууриа бэхжүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ ав. Төлөвлөгөөний дагуу ажилла. Янз бүрийн асуудлыг дор дор нь шийдвэрлэ. Ажлыг хуримтлуулж овоолох хэрэггүй.
Арслан: Удаан хугацааны туршид яригдсаар ирсэн ажил хэргээ бодит болгох боломжийг алдаж болохгүй. Хов жив, хэрэггүй үгэнд автаж ямар нэг буруу үйл ажиллагаанд өртөхөөс сэргийл. Олны нүдэн дээр зохисгүй үйлдэл гаргаснаар нэр хүндэд муугаар нөлөөлөх магадлалтай. Ар гэр, үр хүүхэд тань хамгийн чухал гэдгийг санаарай.
Охин: Сонирхолтой ажил таны бүтэлгүйтэл, бүх таагүй зүйлийг аваад одох мэт санагдана. Гэхдээ аливаа харилцаа таны бодож байсан шиг амархан бүтэмжтэй байхгүй. Гэвч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлээ бүгдийг нь хийж амжина. Бичиг баримттай холбоотой ажил бүтэмжтэй байна. Ашиг сонирхлын зөрчил үүсэх үед болгоомжтой байх хэрэгтэй.
Жинлүүр: Дотнын хүмүүс болон хамаатан садан тань сэтгэлийн дарамтаа арилгаж, тайвшрах боломж олгож магадгүй. Өнөөдөр аль болох өөрийгөө тайвшруулахыг хичээж бясалгал хий. Чөлөөт цаг гарвал сүм хийдэд очин залбирахыг зөвлөж байна. Хувийн амьдралд янз бүрийн асуудал үүссэн ч энэ нөхцөл байдал нь олон хүнийг таньж мэдэхэд их нөлөө үзүүлнэ.
Хилэнц: Харилцаанд гарсан асуудал дээр ямар нэгэн дэвшил гарах ч зарим нөхцөл байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар шийдэл гарахгүй байх. Зарим ажлаа хойш тавихад хүрнэ. Албан ажил дээр гаргасан ноцтой алдаа нь танд дургүй хэн нэгний явуулга байж болно. Таны алдаан дээр дөрөөлж зорилгодоо хүрэх төлөвлөгөөтэй хүмүүс байж мэдэх юм.
Нум: Сэтгэл гутралд орж болзошгүй тул сонирхол хөглөх, дуртай зүйлээ хийж өөрийгөө олж авахыг эрмэлз. Өөрийн бодол санаа, хэтийн төлөвөө бүрэн тодорхойл. Хэн нэгэнд итгэж найдан, байдаг бүхнээ тоочих хэрэггүй. Анхаарал шаардсан аливаа ажлыг тоохгүй өнгөрүүлж болохгүй. Үр дүн нь танд сөргөөр нөлөөлөх болно.
Матар: Шагнал хүртэх, бэлэг сэлт авах эсвэл хэн нэгэн танд тусламжийн гараа сунгах зэргээр азтай үйл явдал тохиож магадгүй. Гэхдээ бүх зүйлийг аз авчирч өгнө гэж найдах хэрэггүй. Хир өндөрт гарахыг хүснэ тэр хэмжээгээр хүч хөдөлмөр, цаг хугацааг зарцуулна гэдгээ мэдэрч ажил амралтаа зөв хуваарилахыг зөвлөж байна.
Хумх: Ажил хэрэг тань төлөвлөгөөний дагуу амжилттай бүтнэ. Ашиг, аз авчрах нөхцөл байдал үүсэж магадгүй. Урам зориг, эрч хүчээр дүүрэн байна. Эргэн тойрноо их анхаарч чадвал урд урдынхаас илүү боломж гарсаар байх болно. Та өөртөө маш итгэлтэйгээр толгой дээгүүр алхах болно. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлалтай. Залуу хүмүүсийн хувьд романтик болзоо хамгийн чухал зүйлийн нэг байх болно.
Загас: Ажлын түнштэйгээ урд өмнө хийж байгаагүй тохиролцоо хийж магадгүй. Энэ нь таны ажлыг амжилттай, ашигтай явуулах боломж гэж ойлгож болно. Багахан хэмжээний үл ойлголцлоос болж бусдад муу санах хэрэггүй. Хэсэг хугацааны дараа үл ойлголцол эвлэрлээр дуусна. Бусдын шүүмжлэл, зөвлөгөөг эсэргүүцэлгүй хүлээж аваарай.