2024 оны есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө орсон борооны улмаас Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 12, 19 киломерт үерийн ус зам дээгүүр давж, замын хөвөө угаагдсан нөхцөл байдалтай байна.
Цаашид тэнгэр үүлэрхэг, нойтон цас орох цаг агаарын урьдчилсан мэдээг аймгийн цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлээд байна.
Иймд иргэд, тээвэрчид, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу.