Цаг үеийн мэдээ

Өнөөдөр/2024.09.29/ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс цаг агаарын урьдчилсан төлөв байдал, автозамын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. Мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг үндэслэж 2024 оны есдүгээр сарын 29-ны өглөөний 08:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 30-ны өглөөний 08:00 хүртэл Чойбалсан-Улаанбаатар авто замыг түр хугацаагаар хаах, мөн хугацаанд Чойбалсан хотоос сумд руу зорчих хөдөлгөөнийг түр хаах, Бүсийн төв Онцгой байдлын газар, Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвд цаг агаарын нөхцөл байдлыг тус тус олон нийтэд мэдээлэхийг үүрэг болголоо.

Таны сурталчилгаа