Ойрын өдрүүдэд усархаг бороо, нойтон цас үргэлжлэн орсны улмаас айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж байгууллага усанд автсан, холын замд шаварт суусан дуудлага, мэдээллээр алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Цаашдаа нутгийн хойд болон баруун хэсгээр нойтон цас орж цасан шуурга шуурч, бусад нутгаар бороо орж салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, эрс сэрүүснэ.
Тиймээс иргэд та бүхнийг:
- Дулаан хувцаслах,
- Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, тухайн очих гэж байгаа газрынхаа цаг агаарын мэдээ, мэдээллийг хүлээн авч, шийдвэр гаргах,
- Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, малд явуулахгүй байх,
- Малаа ойрын бэлчээрт бэлчээх зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахыг онцлон анхааруулж байна.