Цаг үеийн мэдээ

2024 оны 9-р сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бүх төрлийн харилцаанд гарах тодорхойгүй байдлыг үл харгалзан хийж байгаа зүйлээ эергээр харах тул ажлын ачааллаас ангижирч чадна. Амьдралын ачааг хөнгөн болсон мэт мэдрэхийг хүсэх болно. Бие махбодын хувьд элдэв сөрөг хандлагууд нь өвчин эмгэгт хүргэж болзошгүй. Мөнгө санхүүгийн хувьд өндөр дүнтэй худалдан авалт хийхэд тохиромжгүй өдөр байна.

Үхэр: Худалдаа наймаанд азтай байж санхүүгийн асуудлаа шийдэж чадна. Зөв шийдвэр гаргах магадлал өндөр байна. Өнөөдөр таны хувьд ихэнх үйл явдал тун таатай өрнөнө. Гэхдээ зарим хүмүүс үл ялиг зүйлээс болоод цухалдаж мэднэ. Ялангуяа ажлын байранд үл ойлголцох байдал бий болох магадлалтай тул биеэ хянаарай. Хэрвээ үйлчлүүлэгч нартайгаа сайн ойлголцож чадах нөхцөл үүсвэл энэ боломжийг та бүү алдаарай.

Ихэр: Олон хүнтэй харилцдаг байгууллагуудын хувьд ачаалал ихтэй байх болно. Санхүүгийн асуудлаас болоод зогсонги байдалд орсон ажлууд нааштайгаар шийдэгдэх боломж гарна. Санхүүгийн асуудлаа ул суурьтай зохицуулах боломжтой болно. Эргэн тойронд ажил хэргийн ширүүн маргаан үүсгэж магадгүй. Ажил хэрэгч байдал хамгийн чухал үе байна.

Мэлхий: Зарим хүмүүс хол явахыг хүснэ. Таны бодол санаа, хүсэл мөрөөдөл олон сэдлийг бий болгож, амжилт болон алдаа дутагдлыг аль алийг нь хослуулах болно. Тайван бус байдлаас болон сэтгэл хямралд орж магадгүй бөгөөд хүсэл мөрөөдлөө одоогийн бодит амьдралтайгаа хутгаж үймрэх хэрэггүй. Өөрийн үйл хөдлөлөө сайн хянаарай.

Арслан: Аливаа санхүүгийн болон бусад чухал бичиг баримтад гарын үсэг зурах ажлыг сайн шалгах хэрэгтэй. Ажлын ачаалал ихтэй байгаа бол бусдын дэмжлэг туслалцаагүйгээр таны ажил урагш ахихгүй байх. Өнөөдөр хамгийн итгэлтэй хүнээсээ дэмжлэг хүсэж болно. Хэт их идэвх зүтгэл гаргаж хийсэн ажил ч буруудаж мэдэх тул тухайн нөхцөл байдлыг сайн мэдрэхийг хичээ.

Охин: Өөрчлөлт хийх, орчин нөхцөлөө солиход таатай байна. Гэр бүл болон хувийн амьдралын хувьд нэлээдгүй шинэчлэл хийх үе байна. Өөрийн эзэмшиж буй эд зүйлээ эмхэлж цэгцэл. Санхүү төсвөө сайтар тооцоолон, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Ашиггүй зарлага болон үрэлгэн зангаа тэвчиж байхыг зөвлөж байна.

Жинлүүр: Таны нөхцөл байдал тодорхойгүй болж, сэтгэл санааны байдал дордож магадгүй. Гэвч таны хямралыг хайртай дотнын хүмүүс тань хуваалцан, сэтгэл санааг тань өргөж өгнө. Аливаа муу зүйлийг даллан дуудах мэт үргэлж бодож шаналах хэрэггүй. Энэ өдөр бүхэлдээ таны сэтгэл санааны байдалтай шууд хамааралтай, уур амьсгал ч түүнээс хамааралтай байх болно.

Хилэнц: Таарамж муутай байдаг хүнтэйгээ харьцах шаардлага гарвал аль болох тайван байдлаар, асуудалд нухацтай хандахыг зөвлөж байна. Хэрэв өөрийнхөөрөө муйхарлан зүтгэвэл нөхцөл байдал хурцдаж мэдэх юм. Ачааллаа багасгаж цэвэр агаарт алхах, байгалийн сайханд зугаалах зэрэгт цаг гаргаарай. Ажил хэрэгтэй холбоотой ойлгомжгүй асуудлыг нүдээ аниад дараагийн удаа шийдэхээр хойшлуул.

Нум: Өөрийн хүсэл зоригийг бусдад шууд тулгах гэж зүтгэлгүй, харилцан ойлголцох хэрэгтэй. Аливаа асуудалд тэвчээртэй хандахыг зөвлөж байна. Таны хувьд ойрын хугацаанд удаан хүлээж байсан үр дүндээ хүрэх боломж гарч ирэх бололтой. Гэнэтийн таатай мэдээнүүд, ойр дотнын хүнээс ирэх халамжид умбах болно. Сэтгэл санаа сэргэж, баярын уур амьсгал хүлээж авна.

Матар: Эрч хүчтэй, бөгөөд зорилготой хүмүүст уйдах, зүгээр суух зав гарахгүй. Хийх ажил, бодож төлөвлөсөн зүйл уул овоо шиг их байх ч түүндээ түүртэн, бие болон сэтгэлээ чилээхгүй байх хэрэгтэй. Илүү их нэр хүнд горилон хөөцөлдөх хэрэггүй. Мөн бусдаас ялгарах гэсэн содон зан төрх тань эргээд таныг эвгүй байдалд оруулж мэдэх юм.

Хумх: Таны ихээхэн хичээл зүтгэл гаргасан зүйл бүтэхгүйд хүрч мэднэ. Сэтгэл санаагаар унах нөхцөл байдал бий болсон ч энэ нь удаан үргэлжлэхгүй. Дотоод итгэл үнэмшлээ хэзээ ч алдаж болохгүйг санаарай. Ганц бие эрчүүд таалагддаг байсан бүсгүйтэйгээ санаандгүй байдлаар дотносох боломж гарна. Өмнө нь сэтгэл тэгтлээ хөдлөхгүй байсны шалтгааныг анзаарах болно. Үйл явдлын цаад учир шалтгааныг олж мэдрэх хүсэл төрнө.

Загас: Өнөөдөр буруу шийдвэр гаргавал энэ нь удаан хугацаанд засаж залруулж чадахгүй алдаа болж болох юм. Бүтэхгүй хүмүүст уруу татагдах, буруу зам руу хазайх нь цаг хугацааны асуудал болж мэдэх юм. Иймээс өөрийн дотоод бодлыг сайн сонсоорой. Ганц бие хүмүүс сайхан зүйл амлах хэн нэгэнтэй учрах магадлалтай. Энэ нь найдвартай бус, удаан үргэлжлэхгүй харилцаа байж мэднэ.

Таны сурталчилгаа