Цаг үеийн мэдээ

Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан, шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын ажлын албаны санаачилгаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгтэй хамтран "ЯВУУЛЫН ЭМНЭЛЭГ" ажиллуулж байна. 

Энэхүү “Явуулын эмнэлэг” иргэдэд зүрх, судас, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, шүд, чих, хамар хоолой, хөх, бамбайн эхо, дотор, мэдрэлийн үзлэг, оношилгоо, хүүхдийн эмчийн үзлэг хийж байна. Иргэдийн зүгээс гэрийнхээ үүднээс ямар ч дараалалгүйгээр, шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээгээ хурдан, шуурхай авч байгаадаа сэтгэл хангалуун байна гэдгээ илэрхийлж байв. 

Явуулын эмнэлгийн тусламж үйлчилгээнд өчигдөр СБД-ийн 11-р хорооны 300 иргэн, өнөөдөр  12-р хорооны 300 иргэн хамрагдлаа. Тус үйлчилгээг 09 дүгээр сарын 28-аас 10 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм. 

Н.Учрал сайдын ажлын алба энэ ажлыг 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

Таны сурталчилгаа