Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.23-аас 09 дүгээр сарын 29-ний өдрүүдэд) 39.445 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 536 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 164, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19, Өмчлөх эрхийн эсрэг 214, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 33, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 76, бусад 9 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 99.242 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 99.102 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 98.310 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 792 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн.