Энэ 7 хоногийн (2024/09/30 - 2024/10/06) 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Долоо хоногийн эхээр гайхалтай амжилт, сайн ашиг орлого таныг хүлээж байна. Од эрхэс таны амьдралд өөрчлөлт гарч болзошгүй гэж зөгнөж байна. Таны эхлүүлсэн ажил олны сэтгэлд нийцэж, маш их урам зоригийг авч чадна. Шаргуу зан, хичээл зүтгэл тань үр дүнгээ өгнө. Одоогийн бодит байдалдаа зөв үнэлэлт дүгнэлт хийж чадвал бүтэхгүй зүйл багасаж, амжилтыг дагуулж чадна. Ажил төрлөө бүтэмжтэй байлгахын тулд нэр нөлөө бүхий хүний тусламжийг авснаар, төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Долоо хоногийн дундуур хамт олны дунд үүсэх зөрчил нь танд цохилт болж магадгүй. Мөн хувийн амьдралд гарах сөрөг өөрчлөлт нь таагүй үр дүнг авчирна. Холбоо харилцаа тогтоох, гэрээ хэлэлцээр хийх зэрэг нь тохиромжгүй байж мэднэ. Харин долоо хоногийн сүүлээр бүтэлгүй харилцаанаас болж сэтгэл гутралд орохоос зайлсхий. Урт хугацааны аялал төлөвлөж байгаа бол хойшлуулах хэрэггүй. Бизнес эрхлэгчдийн хувьд элдэв зүйлд сатааралгүй бүхий л анхаарлаа ажилдаа зориулаарай. Та өөрийн ойр дотнын хүмүүсийн санал зөвлөгөөг сонсохыг од эрхэс танд зөвлөж байна. Гадаад төрх болон ил гарах ааш зангаа аль алийг нь сайн анхаар.
Үхэр: Энэ долоо хоногт худалдаа наймаа хийх, мөнгө төгрөг зээлэх зэрэгт сэтгэл хөдлөлөө гаргаж болохгүй. Санхүүтэй холбоотой шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Сайтар бодож тунгаасны эцэст хамгийн ашигтай гэсэн зүйлд хөрөнгө оруулалт хийгээрэй. Мэдрэмж чухал ч бодит байдалдаа дүн шинжилгээ хийж, сэрэмжтэй байх үе. Зарим тохиолдолд хатуу чанга байдал, тэвчээрийг үзүүлэх хэрэгтэй. Сайн мэдэхгүй хүнтэй хамтрах нь алдаа хийхэд нөлөөлөх тул өөрийн үйлдэлдээ хянамгай байхыг зөвлөж байна. Таны сэтгэл хөдлөл ихсэх юм бол өөрийгөө хянах чадвар бага болно гэдгийг анхаар. Өчүүхэн бага зүйлд ч өндөр ач холбогдол өгч, сэтгэл санаагаа хямраах нь өөрт болон ажил хэрэгт тань сөргөөр нөлөөлнө. Бүх зүйлийг эергээр хар. Мөн бусдын сайн сайхан зан чанарыг түрүүлж харж сурвал амьдрал тань гайхамшигт аялал мэт сайхан байх болно. Хайр сэтгэлийн шинэ харилцаа нь олон асуудлыг мартагнуулахад туслах болно. Долоо хоногийн сүүл рүү эхлэлийн түвшинд байгаа уулзалт гэрээ хэлэлцээрийг хурдавчлахгүй бол цаашдын хийх зүйл тань тодорхой бус байна. Одоогийн нөхцөл байдал тань хангалтгүй санагдаж илүү дээр санаа олохын хичээнэ. Бүх зүйлийг өөрийн хүссэнээр байлгах хүсэл тань биеллээ олохгүй л болов уу. Романтик харилцаа, торгон мэдрэмж өндөр байна. Бүсгүйчүүд хайр энхрийлэл дүүрэн болзоонд явахыг хүснэ. Эргэн тойрондоо идэвхтэй амарч өнгөрөөх тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэхийг зөвлөж байна. Гэр бүлтэй хосуудын хайрын мэдрэмж гайхалтай байх болно. Сүм хийдэд очих, залбирал мөргөл үйлдэх зэргээр өөрийгөө тайвшруулахыг зөвлөж байна.
Хамтатгах: Долоо хоногийн эхээр өөрийн оюун ухаан, зөн билигтээ итгэж найдах үе. Орлого нэмэгдэж, худалдаа наймааны ажил ашигтай байх магадлалтай. Аливаа ажлыг сайн төлөвлөж хийхэд тохиромжтой. Санхүүтэй холбоотой бүхий л ажлуудаа өөрөө сайтар нягтал. Нэгэн зэрэг олон төрлийн зүйлийг хийх чадвар чансаатай байсан ч бүгдэд нь амжилт гаргахгүй гэдэг тодорхой шүү. Чухал зүйл дээрээ илүү төвлөр. Долоо хоногийн дундуур амьдралаа дээшлүүлж, авьяас чадварыг ил гаргаж чадах тэр л салбартаа хүчээ сорихыг хичээ. Ямар нэгэн байдлаар бусдаас хамааралтай ажил хийх нь таны хувьд дарамт болж магадгүй. Таны эрч хүч оргилж, уран бүтээл туурвих чадвар нэмэгдэнэ. Харин хэт идэвхтэй байдлаас болж эргэн тойрны уур амьсгалыг таагүй байдалд шилжүүлж мэднэ. Энэ нь таныг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэж болзошгүй. Эрүүл мэндээ хойш тавилгүй, өөртөө анхаарал тавь. Харин долоо хоногийн сүүлээр гэр бүлийн хүрээнд салхинд гарах, сонирхолтой газар очих зэргээр цагаа өнгөрүүлэхэд тохиромжтой. Сэтгэлийн тань хамгийн үнэт зүйл болсон хүмүүстэйгээ хамт байхдаа аз жаргалыг мэдэрнэ. Ахимаг насны хүмүүсийн сэтгэл санааны байдал үе үе өөрчлөгдөж, бие махбод тавгүйтэж магадгүй. Ойр дотнын хүмүүстээ өгсөн амлалтаа биелүүлнэ. Хувийн амьдралдаа багахан хэмжээний зохион байгуулалт, өөрчлөлтийг хийх байх. Эргэн тойрондоо ая тухтай байдал үүсгэх хүсэл илүү төрнө.
Мэлхий: Энэ долоо хоногт эргэн тойронд буй хүмүүсээс багагүй шүүмжлэл сонсох бололтой. Шинээр ажил эхлүүлэх нь нэлээд төвөгтэй байх бөгөөд үр дүн нь хурдан гарахгүй гэдгийг санаарай. Магадгүй зарим үйл ажиллагааг түр хойшлуулах нь зөв шийдвэр байж болох юм. Таны амьдралд томоохон өөрчлөлт орж магадгүй. Энэ нь танд их бага хэмжээгээр амаргүй нөхцөл байдал үүсгэж мэднэ. Хайр дурлалын харилцаанд өөрийгөө бодож, бусдын эрх чөлөөг хязгаарлах хандлага гаргана. Хэт хөнгөмсөг, итгэл найдваргүй байж болохгүй. Харин харилцагч хүнтэйгээ халуун дулаан яриа өрнүүлж, аливаад нухацтай хандах нь таны нэр хүндийг дээш өргөх болно. Ямар нэгэн гомдол, тунирхал байгаа бол уучилж өнгөрүүлээрэй. Долоо хоногийн сүүл рүү шийдвэр гаргах хэмжээний хүмүүст таатай хандсанаар таны өмнө шинэ ирээдүй нээгдэх болно. Бусдын санал санаачилга, үйл хөдлөлд туйлын анхааралтай хандах хэрэгтэй. Эргэлзээтэй асуудал, шийдвэрлэгдээгүй зүйлийг зөв зүйтэй ойлгох, оновчтой тооцоо бодох шаардлага зүй ёсоор урган гарна. Санамсаргүй байдлаар тохиож болох бүхий л саад тотгороос болгоомжил. Эхлүүлсэн ажлаа дутуу орхих хэрэггүй. Өөрийн хариуцсан ажилдаа болон хувийн амьдралдаа ч хариуцлагатай байхыг нөхцөл байдал шаардаж байна. Хань ижил, үр хүүхдийнхээ өмнө аль болох хүлээцтэй, тайван байгаарай.
Арслан: Долоо хоногийн эхээр амьдралын идэвх бага зэрэг буурна. Хөндлөнгөөс ирсэн сөрөг хандлага болон эрх мэдэлтэй хүмүүстэй зөрчилдөх хэрэггүй. Та уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломжтой. Яаралтай шийдвэр гаргах ажлыг хийж гүйцэтгэхэд тохиромжтой. Аливаа гэрээ хэлэлцээрийг хийхээсээ өмнө бүх судалгаа тооцоогоо эргэн харахад цаг хугацаа, эрч хүч зарцуулах шаардлага гарч болзошгүй. Долоо хоногийн дундуур таны хичээл зүтгэлийг эрх мэдэлтэй, шийдвэр гаргах түвшний хүмүүс анзаарах нь танд сайн боломжийг авчирч байгаа хэрэг юм. Олон хүний санаа оноог сонсож, авах гээхийн ухаанаар хандах нь таны гаргах шийдвэрт сайн нөлөө үзүүлнэ. Харин долоо хоногийн сүүлээр хайртай хүндээ итгэх үе. Болгоомжгүй байдлаас болж хайрын харилцаагаа зөрчилдөөнт байдалд хүргэж болзошгүй. Та дотроо байгаа бүх зүйлээ бусдад дэлгэж, тайлагнах хэрэггүй. Ялангуяа өнгөн дээрээ найз мэт боловч далдуураа танд атаархаж, илүү гарах гэж явдаг хүмүүсээс болгоомжил.
Охин: Энэ долоо хоногт ажилдаа алдаа гаргах, буруу тооцоолох, дарга удирдлагатайгаа санал зөрөлдөх зэрэг байдал үүсэж магадгүй. Гэвч хувь заяа дахин таны талд зогсож маргаан зөрчилдөөн таны талд шийдэгдэнэ. Илүү ухаалаг, зохион байгуулалттай, төсөв төлөвлөгөөтэй ажилладаг байх нь өөрийн хүссэн зорилгодоо хүрэхэд туслах болно. Алба, амины олон ажлуудаа эхнээс нь төлөвлөж, эрч хүчээ зөв хуваарилах нь үүсэж болох таагүй байдлаас зайлсхийхэд тань туслах болно. Ганц бие хүмүүс одоогийн амьдралаа өөрчлөх хүсэлд автана. Эсвэл удаан үргэлжилсэн найз нөхөрлөлийн харилцаа хайр сэтгэлийн харилцаанд шилжиж болзошгүй. Долоо хоногийн дунд үеэс хойш орчин тойрондоо асуудал тарьж, харилцааны тал дээр зөрчил үүсэж магадгүй. Эрч хүч тань ч мэдэгдэхүйц буурах бололтой. Өөртөө итгэлгүй байдал давамгайлах үед хууран мэхлэлт, санал зөрчилдөөн үүсэж магадгүй. Таагүй байдал сэтгэл санааг тань хямраах болно. Мэргэ төлөг, лам бөөд хандахаас зайлсхийж байхыг зөвлөж байна. Аливаа сөрөг, таагүй үйл явдлаас зайлсхийхийг зөвлөж байна. Олон янзын үйл явдал таныг хүлээж байна. Үр агаврыг нь мэдэхгүй бол таагүй хүмүүстэй харьцахаа багасгаж, чухал шийдвэрийг бүү гарга. Та өөрт хэрэгтэй, ашигтай мэдээ мэдээллийг олж авахаас ажил хэргийн үр бүтээмж хамаарч байх болно. Өөрийн дотоод ертөнцийг бусдад зөвөөр харуулах, таниулах боломжоо алдаж болохгүй. Спортоор хичээллэх, бусадтай харилцаа тогтоох зэрэг нь таны сэтгэл санааг өгөөмөр болгож, хайр энхрийллээр дүүргэх байх.
Жинлүүр: Долоо хоногийн эхээр бусад үеэс илүүтэй эд материал, бичиг баримтаа цэгцлэх, хувийн амьдралаа зохицуулах зэрэгт анхаарал хандуулахад таатай байна. Ямар ч тохиолдолд өөртөө хяналттай байж бусдын ятгалгад автахгүй, бодит байдалд дүн шинжилгээ хийхийг зөвлөж байна. Үйл явдлын өрнөл, нөхцөл байдлын шалтгаан зэрэг нь таны хүссэнээр байхгүй бололтой. Таны төлөвлөгөө биеллээ олох магадлал бага байна. Од эрхсээс сорилтууд ирсээр байх болно. Харин долоо хоногийн дундуур мөнгө төгрөгийн тал дээр үрэлгэн ханддаг хүмүүс илүү бодлоготой байх хэрэгтэй. Удахгүй бодож санасан зүйлдээ хүрэх боломж бололцоо таны өмнө гарч ирнэ. Цаг нь иртэл хүлээх хэрэгтэй бөгөөд олдсон боломжийг харин алдаж болохгүй. Хийж дадсан өдөр тутмын ажлаа ч сонин содон, өвөрмөц аргаар хийж олныг гайхшируулж мэднэ. Хэт биеэ тоох нь эргээд таны амжилтад муугаар нөлөөлөх бол долоо хоногийн сүүлээр хайр дурлалын харилцаа болон гэр бүлийн уур амьсгал таатай байна. Албан ажлыг хойш тавьж амин хувийн асуудлаа нэн түрүүнд тавь. Хайртай хүмүүстээ тавих анхаарал халамжаа орхигдуулах хэрэггүй.
Хилэнц: Долоо хоногийн эхээр урлагийн салбарын хүмүүс амжилт арвинтай байхыг амлаж байна. Эрүүл мэнд тань айдас түгшүүр, шаналалтай байдлаас болж муудаж магадгүй. Ихэнх хүмүүст байр сууриа дээшлүүлэх боломж гарч ирнэ. Ганц бие хүмүүсийг маш таатай болзоо хүлээж байна. Хайр дурлалын адал явдал бүтэмжтэй байна. Мэргэжлийн ажлын хүрээнд гаднын нөлөөг багасгах хэрэгтэй байна. Аливаа асуудлыг сайн дүгнэж байж, шийдвэрээ гаргаарай. Долоо хоногийн дундуур эзэрхэг түрэмгий хүмүүсийн дайралтад өртөж болзошгүй. Хэл ам, хэрүүл шуугиан энэ өдөр хамгийн муу муухайг дуудах тул эдгээр зүйлсээс зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Хоосон мөрөөдөл, хуурамч амлалтаас сэрэмжил. Аливаа бэрхшээл саад хэлж ирэхгүй тул цаг ямагт болгоомжтой байхыг сануулж байна. Долоо хоногийн сүүлээр таны нэр хүнд, байр суурь унах аюултай болно. Мэдрэмждээ итгэж найдахад алдах юмгүй. Болж буй үйл явдлыг бодитоор үнэлж сур. Тиймээс ямар ч хүнтэй харилцахдаа биеэ зөв авч явах тал дээр хяналттай байхыг зөвлөж байна.
Нум: Энэ долоо хоногт эд хөрөнгөтэй холбоотой асуудлаар хөөцөлдөх бололтой. Санхүүгийн асуудалд орох магадлал өндөр байгаа тул та бүхий л цаг хугацаанд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Мөн эрсдэлтэй аз сорьсон ажлаас зайлсхийхийг зөвлөж байна. Мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа дутагдал гаргахгүйн тулд бүхнийг тооцоолж, няхуур хянамгай байх хэрэгтэй. Мөн бусдын өгсөн зөвлөгөөг үл тоож өнгөрүүлэх хэрэггүй. Хийж буй зүйлийнхээ тухай олон талаас нь бодож тунгаан зөв шийдвэр гаргах хэрэгтэйг сануулж байна. Боловсон хүчний таагүй халаа сэлгээнд өртөж болзошгүй тул бэлтгэлтэй байгаарай. Долоо хоногийн сүүл рүү өмнө хийж байгаагүй зоригтой алхмаа хийнэ. Хойш тавьсан ажил төрлөө ойрын хугацаанд дуусгах шаардлага гарна. Өөрийн үзэл бодол, санал санаачилгаа хэрэгжүүлэхээ зогсоох хэрэггүй гэж од эрхэс танд зөвлөж байна. Хүнийг өөртөө татах төрөлхийн авьяас, найрсаг зан чанар тань бусдыг гайхшируулна. Өөрийн давуу чадвараа ашиглавал бусдад нөлөөлөх авьяас тань тодорч мэдэх юм. Ганц бие хүмүүс олон хүнтэй уулзах боломжтой үдэшлэг, үзвэрт оролцож магадгүй. Тэд шинэ хүнтэй танилцах, хосоо олж авахын тулд их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Гэр бүлд тохиолдсон асуудлаа хамтаар шийдвэрлэхэд тохиромжтой байна. Хувийн амьдрал, ахуйгаа өвөлд бэлтгэж базаах нь нэн тэргүүний ажил болж мэднэ. Таны хувьд энэ бүхэндээ гар бие оролцож, хүнд хүчрийг нь хийж, хайртай хүмүүстээ анхаарал тавих нь ойрын үед мэдрээгүй аз жаргал болж мэднэ. Энэ нь нийцтэй, найрсаг харьцаатай байхад гол үүргийг гүйцэтгэнэ. Тэмцэл, маргаантай байдлыг үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Бусдад өглөгийн гараа сунгаж хариу нэхээгүй тусыг хийгээрэй.
Матар: Энэ долоо хоногийн эхээр шинэ зүйлийг сонирхох, турших нь тааламжтай бус байна. Харин өмнө нь эхлүүлсэн ажлын үр дүн бүтэмжтэй байна гэдэгт итгэлтэй байж болно. Хариуцсан ажил хэрэг тань ихээхэн хүчин чармайлт гаргахыг шаардана. Хийж дадсан ажил үүргээ арай өөр өнцгөөс харах, аливаа асуудлыг сонирхолтой хэлбэрээр авч үзэх хэрэгтэй. Хэн нэгнээс урвалт мэдрэх нь таны сэтгэл санааг тогтворгүйтүүлнэ. Хов жив, цуу ярианд өртөх болон төсөөлж байгаагүй зүйлтэй холбогдох зэрэг нь ажил хэрэгт нэлээд саад болохыг анхаарах хэрэгтэй бололтой. Долоо хоногийн сүүл рүү хэт их ачаалал эсвэл сэтгэл санааны дарамттай байдлаас болж эрүүл мэндэд асуудал үүсэх магадлалтайг од эрхэс анхааруулж байна. Мэргэжлийн эмчид хандахгүй бол удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүй. Ойр дотнын хүмүүсийн харилцаа тухай нөхцөл байдлаас ихээхэн шалтгаална. Шинэ ажил эхлэх нь амьдралын хэмнэлийг өөр түвшинд гаргахад таатай нөлөөлнө. Хамтын үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд тохиромжтой. Бусдын санал бодлыг дутуу үнэлэх хэрэггүй. Ямар нэг хэлбэрээр хүчин чармайлт, хичээл зүтгэл гаргаж буй хүмүүсийг урамшуулах нь таны хувьд нэр төрийн хэрэг байх болно. Ажил амьдралын ямар ч асуудал дээр эрч хүчтэй, урам зоригтой байж чадвал та амжилтад хүрэх зөв шийдвэрийг гаргаж чадна. Олныг хамарсан уулзалт, шинэ хүнтэй танилцах үйл ажиллагаа нь амжилттай болно. Ганц бие хүмүүсийн энгийн амьдралаас залхах, өөрийн орчноо өөрчлөх гэсэн хүсэл нь нэмэгдэж, тохирох хүнээ олох гэж хичээнэ.
Хумх: Долоо хоногийн эхээр өөрт байгаа бүхий л хүч бололцоогоо дайчлан шаргуу ажиллахыг зөвлөж байна. Таныг томоохон өөрчлөлт хүлээж байна. Энэ нь ялангуяа хувийн амьдралд илүү нөлөөтэй байна. Сайхан мэдээ хүлээж авна. Энэ нь ажиллах, урагшлах эрч хүчийг бэлэглэх болно. Хамт олон болон дарга удирдлагын зүгээс танд төрөл бүрийн тусламж дэмжлэг өгөх болно. Амьдрал таныг сорьсоор байгааг мартаж болохгүй гэж од эрхэс анхааруулж байна. Долоо хоногийн дундуур гэр бүлд таагүй уур амьсгал бүрдэх асуудал гарч мэднэ. Эрүүл мэндийн асуудал гарахаас болгоомжил. Харин ажлын шийдэж чадаагүй асуудлууд танаас ихээхэн эрч хүч шаардах болно. Долоо хоногийн сүүлээр хувийн амьдрал илүү амжилттай байна. Болж буй бүхий л үйл ажиллагааны хүрээнд та өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж танд ирж магадгүй. Аль ч төрлийн харилцаа нь танд сайн сайхан, эерэг энергийг авчрах болно. Гэр бүлд зөрчилдөөн үүсэхээс сэргийлээрэй.
Загас: Энэ долоо хоногт туршлага мэдлэгийг сорих үүрэг даалгавартай тулгарах ч оюуны чадамж хир сайн байгааг харуулж чадна. Хамт олны дунд таны гүйцэтгэх үүрэг багагүй байдаг тул өөрийн бүх боломжоороо зүтгэхийг зөвлөж байна. Эрч хүчээр дүүрэн байх тул бүх ажил хэргээ амжилттайгаар дуусгаж чадна. Өмнөх өдрүүдийн таагүй үр дагаврыг үл тоон сэтгэл санаа өөдрөг, сэргэлэн цовоо байх болно. Аливаа харилцаа танд таатайгаас гадна сайн үр дүнг үзүүлэх болно. Түнштэйгээ чухал асуудлаа шийдэж, дорвитой үр дүнд хүрэхийг хичээгээрэй. Хүсэн хүлээж байсан үр дүн, ашиг орлогоо олоход ойрхон байна. Шинэ зүйлийг эхлэхэд тийм ч амар биш байдгийг санах хэрэгтэй. Хэрэв танд амьдралаа өөрчлөх онцгой төлөвлөгөө байгаа бол түүнийгээ аажим аажмаар хэрэгжүүлээрэй. Долоо хоногийн сүүл рүү албан тушаалтан дарга удирдлагатай харилцаа нь үл мэдэх шалтгааны улмаас муудалцах, таагүй төлөв байдалд хүрч мэднэ. Гэнэтийн аз, одонд их найдах хэрэггүй. Өөрийн итгэл үнэмшил, төлөвлөгөөндөө найдаарай. Хувийн бизнес болон уран бүтээл туурвих зэрэг ажил амжилттай болно. Сонирхдог шинэ зүйл нэмэгдэнэ. Хайр дурлалын хувьд замбараагүй харилцаанаас зайлсхий. Залуу хүмүүсийг таатай учрал хүлээж байна. Цагийг замбараагүй хэв маягтай өнгөрүүлэхээс урьдчилан сэргийлэх боломж байна. Өөрийн авьяас чадвар, авхаалж самбаагаа бусдад таниулах боломж олдоно. Таны сэдсэн шинэ санаа ойрын хугацаанд биеллээ олно. Гэвч сайн мэдэхгүй, ямар ч туршлагагүй бол шинэ ажлыг эхлэх хэрэггүй.