Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын .... багийн “Дашаагийн худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 55 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 19 км/ Баян-Овоо сумаас Баацагаан сумын ... дугаар багийн “Бунхан сайрын худаг” гэдэг газрын чиглэлд нүүж явсан малчин айлын 2 хүүхэд 400 орчим бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 29-ний өдрийн 10:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран А/12 настай, эрэгтэй/, Э/8 настай, эрэгтэй/ нарыг 12:33 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Өндөр толгой” гэдэг газар эзэнгүй айлд байсныг 13:12 цагт эсэн мэнд олж, ар гэрт хүлээлгэн өгсөн байна.