Цаг үеийн мэдээ

Гавьяаныхаа амралтад гарч буй Улсын Драмын Эрдмийн театрын захирал УГЗ Д.Цэрэнсамбууд  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хүндэтгэл үзүүллээ. 

УГЗ Д.Цэрэнсамбуу нь театрын тайзнаа дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин цагийн сэдэвтэй 110 гаруй уран бүтээлийг тайзны бүтээл болгосон. Тэрбээр "Гоо марал", "Гэгээн муза" наадмуудын  "Гран при", "Мөнгөн мод" наадам зэрэг нэр хүндтэй олон шагналыг хүртсэн Соёл, урлагийн салбарт 30 гаруй жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан шилдэг удирдагч, менежер, продюсер билээ.

Таны сурталчилгаа