“Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан хилийн цэргийн 0165 дугаар анги гавьяаны амралтад гарсан 150 гаруй ахмад хилчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ахмадын баярт зориулан ХХЕГ-ын даргын болон ангийн захирагч, аймгийн Засаг даргын шагналаар ахмад хилчдийг шагнаж, баатруудын хөшөөнд цэцэг өргөж, “Хилчин танаа” концерт зохион байгуулав.