Цаг үеийн мэдээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан салбарын яаманд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Сайдын зөвлөх Ш.Адьшаа, ТЗУГ-ын дарга Ц.Батцайз, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Отгонцэцэг тэргүүтэй удирдлагууд уул уурхайн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахмадууддаа хандан, Та бүхний эхлүүлсэн ажил, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бий болсон салбарын бүтээн байгуулалт, бодлогын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэв. 

Мөн шинээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын бүтээн байгуулалтын талаар танилцуулж, салбарын сайд, дэд сайд, газар, хэлтсийн дарга, мэргэжилтнээр ажиллаж байсан ахмадуудтайгаа санал солилцов. 

Таны сурталчилгаа